Мэдээ мэдээлэл
Такасаки - МЭДЭЭ
  • 2019.03.07
ЯПОНЫ МАШИНЫ ХУДАЛДААНЫ ЗАХ ЗЭЭЛД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ОРЖ ЭХЛЭВ

Такасаки - МЭДЭЭ

 

ЯПОНЫ МАШИНЫ ХУДАЛДААНЫ ЗАХ ЗЭЭЛД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ОРЖ ЭХЛЭВ

 

Японд өнөөг хүртэл шинэ машинуудын борлуултаар бага мотортой MiniVan хэлбэрийн машинууд борлуултаараа тэргүүлсээр ирсэн.

Өнгөрсөн 2018 оноос энэхүү  байдал өөрчлөгдөж 3 давхар 7 хүний суудалтай SUV машинуудын борлуулт огцом нэмэгджээ.

 

Өнгөрсөн онд Японд борлуулагдсан топ 5 машиныг танилцуулбал:

 

1.NISSAN X TRIAL

Нийт борлуулалт - 50304 ш 

4WD-тэй「Intelligent 4×4」буюу цахилгаан 4WD систем нь бүх мэдрэгчүүдээс дамжуулагдаж ирж байгаа мэдээллийг урд 2 дугуйны хөтлөгчөөс автоматаар 4WD-руугаа шилжих боломжтой болсон байна.

Мөн Yaw moment control буюу ямар ч бартаат замд машины хурданд тааруулж тэнцвэрийг хадгалах боломжтой систем сууснаас гадна 7 хүний суудалтай бензин бага зарцуулалттай болж өгснөөрөө хэрэглэгчдийн талархалыг хүлээн хамгийн их зарагдсан байна.

 

2.  MAZDA CX-8

Нийт борлуулалт - 30701 ш 

4WD-с 2WD явдал дундаа байнга шилжүүлэх шаардлагагүй болсон бөгөөд「i-ACTIV AWD」гэсэн замдаа тохируулан хүч гаргах шинэ систем суурилуулж өгсөн.Мөн машины тэнцвэрийг тохируулан явах боломжтой G - vectoring control plus систем суурилуулж өгсөнөөрөө худалдан авагчдын ихээхэн таашаалыг хүртжээ.

 

3.  LAND CRUISER PRADO 150

Нийт борлуулалт - 29416 ш 

Бензин зарцуулалт маш их багассанаас гадна LSD「Limited Slip Defferential Gear」буюу хүчний тэнцвэрлэлтийг хуваарилах систем суурилж өгсөн.

Мөн унахад зөөлөн явдал мөн дагаж зөөлөн болсон байна.

 

4.  MITSUBISHI OUTLANDER

Нийт борлуулалт - 9143 ш 

Бензин зарцуулалт маш их багассан 「4WD ECO」системтэй болсоноос гадна「4WD AUTO」мөн илүү хүч гаргах 「4WD LOCK」гэсэн 3 mode-той болж 4WD цахилгаан шинэ систем суурилуулж өгснөөрөө худалдаэ авагчдад таалагджээ.

 

5. HONDA CR-V

Нийт борлуулалт - 6529 ш 

CR-V загварын 5 дахь үеийн энэ загвараас эхлэн Powerfull 1.5 cc VTEC Turbo мотортой загварт 3 эгнээ 7 хүний суудалтай болсноороо эрэлт ихэссэн.  

 

https://headlines.yahoo.co.jp/hl?a=20190307-00010000-kurumans-bus_all&p=1