Мэдээ мэдээлэл
"Takasaki Mongolia" ХХК-ны Япон инженер таньд зөвлөж байна
  • 2019.02.23
  • Зөвлөмж
Зөвлөгөө 1 "Шатахуун зарцуулалт хэмнэх арга " - 1

Сайн байцгаана уу ?
Манай компаны мэргэжлийн Япон инженер жолооч та бүхэнд зориулж цуврал зөвлөгөөг хүргэж байна.

Зөвлөгөө 1 
"Шатахуун зарцуулалт хэмнэх арга " - 1

①Бензин хийх тутамдаа тухайн үеийн явсан км-н заалтаа тэмдэглэж байх.
Тооцооллын хувьд 
Явсан км ÷ хийсэн шатахуун= Бензин зарцуулалт km/L тооцооллоор тооцоход хялбар байдаг.
Мөн AИ92 зориулалтын машинд АИ95 хийсэн ч шатахуун зарцуулалт багасах боломжгүй.
Харин АИ95 зориулалтын машинд АИ92 зориудаар хийсэн тохиолдолд шатахуун зарцуулалт улам ихэсч , моторын гаргах хүч эрс буурдаг муу талуудтай.

②Смарт машины хувьд машинаа асаахдаа тоормосны педал дээрээ гишгэн Engine Start товч дээрээ дарж асаах үедээ хаазны педал дээрээ гишгэлгүй асаах.

③Монголчууд богино зайд огцом хурд авах, огцом хурд хасах тохиолдол түгээмэл ажиглагддаг.Байнгын тогтмол хурдтай явснаар түлшийг 30% хүртэл хэмнэх боломжтой.

④Өвлийн нөхцөлд машинаа халаахдаа ойролцоогоор 10-15 минут орчим халаах.
Сайн халаасан хойноо хөдлөх нь зүйтэй ч хэт удаан хөдлөлгүй нормальдвал шатахуун зарцуулалтанд сөрөг нөлөө үзүүлнэ.

⑤Дугуйн хийн даралтыг тогтмол анхаарах. Дугуйн хийн даралт 2кг\см2 хэмжээгээр буурахад түлш зарцуулалт 2-3% нэмэгддэг нь судалгаагаар батлагдсан байдаг.

Хүндэтгэсэн 
“Такасаки Монгол “ХХК